УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойн баярт оролцлоо

0

Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошууны үргэлжлэл хэмээх Тайшир сум энэ жил 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир сумын 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр нэгэн зууны турш сум, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан ахмад буурлууддаа талархал илэрхийлээд, ирэх 100 жилдээ хүн бүрийн оролцоотойгоор бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг өрнүүлэх учиртайг онцоллоо.
Ирэх жилүүдэд зэргэлдээх аймаг, сумдтайгаа хамтран ажиллаж, бүс нутгаараа хөгжих бодлогыг УИХ, Засгийн газраас баримталж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хот хөдөөгийн сэргэлт, Шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, бодит үр дүнг өгөх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов. 

Ийнхүү 100 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлж буй Говь-Алтай аймгийн Тайшир сумын ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлж, бүс нутгийн хөгжлөөрөө манлайлан ажиллахыг уриаллаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *