Уяач Г.Заанхүүгийн хурдан хээр азарга Матад сумынхаа 100 жилийн ойн баяр наадамд түрүүлжээ
Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааны түрүү магнайд том хүн унасан хээр азарга хурдалсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Уралдааны үеэр гарааны зурхайгаас хөдлөөд л бусдыгаа өнгөлж явсан хээр азарга уралдааны замаас хадуурч, унаач хүүхэд нь жолоогоо дийлэхгүй нөхцөл байдал үүссэн тул Матад сумын уяач Г.Заанхүү азаргаа өөрөө унаж, хурдлуулснаар тус наадмын түрүүг авсан билээ. Иймд бид түүнтэй холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл Дорнод аймгийн Матад сумын уяач Г.Заанхүүгийн хурдан хээр азарга Матад сумынхаа 100 жилийн ойн баяр наадамд уралдаж, түрүүлжээ.
Эх сурвалж:isee.mn