Улаан загалмайн хүүхэд залуучуудын зуслан цугларалтад 4 орны төлөөлөгч оролцож байна
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран 2017 оноос эхлэн Зүүн Азийн Улаан загалмайн зуслан цугларалтыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ жилийн Зуслан цугларалт долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд Монголын төлөөлөгчдөөс гадна БНСУ, Япон, БНХАУ, Хонконг, Макаогийн улаан загалмайн 60 гаруй залуус оролцож байгаа юм.
Төлөөлөгчид өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхий дахинд болон Азийн бүс нутагт тулгамдаж байгаа хүмүүнлэгийн асуудалд залуучууд манлайлан оролцож, залуучуудын улаан загалмайн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Тухайлбал, энэ жил “Залуучууд ирээдүйн удирдагчид” сэдвийн хүрээнд чуулж байгаа юм. Залуучуудын зуслан цугларалт нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд залуусын оролцоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагаа хуваалцах зорилгоор зохион байгуулдаг.