Жимс түүж яваад сураггүй алга болсон дөрвөн хүүхэд, нэг том хүнийг ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

0

Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 1-ний 00:40 цагт “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо” гэх дуудлага ирсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зургаа, Онцгой байдлын газрын 10 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 09:00 цаг орчимд эсэн мэнд оллоо гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

09:46 2024/08/01

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 31-ний 21:48 цагт хүлээн авсан байна. 

Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байгаа юм.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 00:30 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *