ОХУ өнөөдрөөс эхлэн гадаадад бензин гаргахгүй

0

Шатахууны экспортлохыг хязгаарлах тухай ОХУ-ын Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр боллоо. 10 дугаар сар хүртэл үргэлжлэх энэ хорио дизель түлшинд хамаарахгүй юм байна. ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн дэд сайд Павел Сорокин “Зах зээлийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг, тэр дундаа бөөний үнийг огцом өсгөхгүйн тулд Засгийн газар ийм шийдвэр гаргасан” гэж ярьжээ. 

Өмнө нь тус улс 2023 оны 9 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 17 хүртэл гадаадад бензин, дизель түлш нийлүүлэхийг хориглож байв. Тэр нь дотоодын зах зээлд үнэ тогтворжуулахад чиглэсэн юм. Үүний дараа 2024 оны 3 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл зөвхөн бензинд экспортын хориг тогтоосон. Үүнийгээ 5 дугаар сарын сүүлчээс 7 дугаар сар хүртэл хүчингүй болгож байв.

АКРА группийн захирал В.Танурков “Бензиний экспортыг зогсоосноор сүүлийн саруудад үнэ нь хэд хэдэн удаа дээд түвшинд хүрсэн АИ-95 бензиний үнэ буурах магадлалтай. Экспортын хоригийг 10 дугаар сараас хойш үргэлжлүүлэх эсэх нь дотоодын зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаарна” гэж онцолжээ. “ИнфоТЭК” мэдээллийн төвийн ерөнхий редактор А.Фроловын ярьснаар бол ОХУ-ын Засгийн газар 10 дугаар сар хүртэл 700 мянган тонн бензин экспортлохыг зогсоож байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *