ЗӨВЛӨМЖ: Харшил үүсгэгч шарилж лууль болон бусад хөл газрын ургамлыг гурван шаттай хадаж, тайрдаг
Харшил үүсгэгч шарилж лууль болон бусад хөл газрын ургамлыг хадаж, тайралт хийх хугацааны талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-өөс мэдээллээ.
1. Эхний тайралт:
Зургаадугаар сарын 20-ноос Долдугаар сарын 7
2. Хоёрдугаар тайралт:
Долдугаар сарын 20-ноос Наймдугаар сарын 1
3. Гуравдугаар тайралт:
Наймдугаар сарын 5-наас Наймдугаар сарын 30
Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж ногоон зүлэг нэмэгдэхийг НЭМҮТ-өөс зөвлөв.