ФОТО: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен манай Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирлээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар хамтарсан мэдээлэл хийж байна
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр манай улсад өнөөдөр /2024.08.01/хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болоод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар яг одоо мэдээлэл хийх гэж байна.
ШУУД:
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F860989382610167%2F&show_text=false&width=560&t=0
2024-08-01 12:39
ФОТО: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен манай Гадаад харилцааны яаманд хүрэлцэн ирлээ
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр манай улсад өнөөдөр /2024.08.01/хүрэлцэн ирээд байна. Тэрбээр дөнгөж сая Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийхээр тус яаманд хүрэлцэн ирлээ. Тдэний уулзалт яг одоо үргэлжилж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох ажээ.
Эх сурвалж : Isee.mn