Турк улсад Инстаграм сүлжээнд нэвтрэхийг хоригложээ
Инстаграм сүлжээ рүү нэвтрэх эрхийг хаасан гэж Туркийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газар /TKM/ өнөөдөр мэдэгджээ.
Ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг дурдаагүй боловч тус улсын Харилцаа холбооны газрын дарга Фахреттин Алтун хэлэхдээ “уг нийгмийн сүлжээ нь ХАМАС-ын удирдагч Исмаил Хания таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлсэн утга агуулгатай постуудыг оруулахыг хязгаарлаж байгаа бөгөөд ингэхдээ бодлогын ямар зөрчил гаргасныг тайлбарлахгүй байна” хэмээн шүүмжилсний дараа дээрх шийдвэрийг гаргасан байна.
“Энэ бол цензүүр. Дэлхийг хамарсан шударга бус мөлжлөгийн тогтолцоонд үйлчилдэг гэдгээ олон удаа илчлэн харуулсан эдгээр платформоос бид үг хэлэх эрх чөлөөг хамгаалах болно” гэж тэрбээр И.Ханияг амиа алдсаны дараа X хуудсандаа бичжээ.
И.Хания лхагва гарагт Ираны нийслэл Техран хотод амь эрсэдсэн юм. ХАМАС болон Ираны зүгээс уг аллагад Израилын талыг буруутгаж байгаа бол Тель-Авивын засаг захиргаанаас үүнийг баталсан эсвэл үгүйсгэсэн мэдэгдлийн алиныг нь ч хийгээгүй байна.