А.Адъяасүрэнгийн өрсөлдөгчдийг шинжихүй

0

“Парис 2024” олимпын их наадмын жүдо бөхийн ганцаарчилсан барилдааны төрөл өнөөдөр /8.2/ сүүлийн өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Хуваарь ёсоор өнөөдөр /8.2/ эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Парис, Тел Авив, Абу Дабыгийн их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл, Ази тивийн аваргын мөнгөн медальт А.Адъяасүрэн нар хүч үзэж байна.

Эрэгтэйчүүдийн +100кг жинд өрсөлдөх ОУХМ О.Цэцэнцэнгэлийн оноолт болон өрсөлдөгчдийн талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл одоо А.Адъяасүрэнгийн өрсөлдөх эмэгтэйчүүдийн +78кг жингийн шилдгүүдтэй танилцацгаая. 

А хэсгийг Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Францын Дико Романе

В хэсгийг энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Хаюун

С хэсгийг дэлхийн аваргын хүрэл медальт Израилын Р.Хершко

D хэсгийг дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Туркийн К.Оздемир нар тус тус тэргүүлэн барилдана. 

ОУХМ А.Адъяасүрэнгийн хувьд D хэсгийн эхний тойрогт Абу Дабыгийн их дуулгын мөнгөн медальт Казахстаны Камила Берликаштай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд Ханжоу 2023 Азийн наадамд учраа таарч байсан ба тус барилдаанд А.Адъяасүрэн давсныг бөх сонирхогчид маань сайн санаж байгаа бизээ. 

Хэрэв эхний өрсөлдөгчөө ялбал манай бөх D хэсгийн тэргүүн бөх Туркийн К.Оздемиртэй барилдана. Туркийн К.Оздемирт манай бөх өмнө нь Анталяагийн их дуулга тэмцээнд ялагдаж байсан түүхтэй. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн D хэсгийн оноолтЭмэгтэйчүүдийн +78кг жингийн D хэсгийн оноолт

Дээрх шилдгүүдээс гадна энэ жилд Токио 2020 олимпын наадмын аварга, дэлхийн хошой аварга Японы С.Акира, олимпын алт, хошой мөнгө, хүрэл медальт өдгөө тав дахь олимподоо хүч үзэж буй Кубын домогт аварга Ортиз Идалис зэрэг шилдгүүд зодоглож байна. 

Эх сурвалж:Livetv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *