Ж.ЧИНБҮРЭН: ЭМИЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫН ҮР ДҮН ГАРСААР
Эм шинжлэх лабораторит ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж, багажтай холбогдох иж бүрэн 5 компьютер нийлүүлжээ.
Эм шинжлэх лабораторид дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн бодисын таних урвал, туналт, уусалт, хольц тодорхойлох, уураг болон азотын агууламж, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг хийхээс гадна лабораторийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дээж шинжлэх хугацааг бууруулах, ачааллыг багасгах үр дүнтэй юм.
undefined
Мөн Эм шинжлэх лаборатори нь Кьелдалын автомат анализатор, потенциометрийн титрлэгчтэй болсноор биологийн идэвхит бүтээгдэхүүнд уураг болон азотын агууламж тодорхойлох, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг бүрэн шинжлэх боломж бүрдэж байгаа аж.
Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Эмийн чанар, хяналтын лабораторийн чадавхийг бэхжүүлэх нь бидний заавал хийх ёстой ажил. Эмийн агентлагийг үр дүнтэй ажиллуулахад бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмж, боловсон хүчин чадварлаг байх хэрэгтэй. Иймд бид эхний ээлжинд авсан санхүүжилтээ үр дүнтэй ашиглаж чадвал нэмэлт санхүүжилт авах боломжтойг дуулгахад таатай байна” гэсэн байна.
undefined
Харин Эмийн сонсголыг ахлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 38-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Эм шинжлэх лабораторид зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийг ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас хүлээлгэн өгчээ. ДЭМБ, Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте танд талархал илэрхийлье. Эмийн сонсголын үр дүн гарсаар байна” гэжээ.