Ж.Баярмаа: АН-аас амь насаа алдсан 21 настай иргэний асуудлаар сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ

0

Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдэл, хүний эрхийн зөрчлүүд болон хууль хүчний байгууллагуудын ажилдаа хайнга хариуцлагагүй хандаж байгаа асуудлуудыг нэгтгэн нээлттэй сонсгол явуулах болсон тухай АН-ын бүлгээс мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Саяхан төрийн байгууллагын шийдвэрээр эрхээ хязгаарлуулсан байсан 21 настай залуу маш харамсалтайгаар амь хохирсон. Учир шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар шийдэх байх. Гэхдээ хохирогчийн зүгээс нэгдүгээр сард АТГ-т “Намайг эрүүдэн шүүсэн. Надтай хүнлэг бус харьцсан” гэдэг гомдлоо өгсөн байсан. Үүний дагуу АТГ шалгалт хийж байгаа. Мөн АТГ-ын бичигт “Баянгол дүүргийн мөрдөн байцаагч нарын өрөө камергүй байсан. Тухайн тасгийнх нь давхар камергүй, камерийн өнцгийг өөрчилсөн байсан” гэж бичсэн байна лээ. Энэ нь эрүүдэн шүүх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж маш ноцтойгоор дүгнэсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ бүхэн ил болсон. Энэ хэргээс үүдээд АН-ын гишүүдийн зүгээс ер нь хүний эрхийн асуудлаар зайлшгүй сонсгол хийх нь зүйтэй гэсэн.Эхний ээлжид эрхээ хязгаарлуулсан байгаа иргэдийн хүний эрхийн зөрчил, амь хохирогчидтой холбоотой асуудал, цэрэг армийн цэргийн дэглэлт, хорих ангид байгаа хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор сонсгол хийж, энэ бол зөвхөн энэ салбарын асуудал биш гэдгийг ил болгоно.Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын 20 гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Ер нь, тойрогтоо ажиллаагүй Улаанбаатарт байгаа бүх АН-ын гишүүн гарын үсгээ зурсан. Учир нь, Ардчилсан намын үзэл баримтлал бол хүний эрх, эрх чөлөө нэгдүгээрт. Хүн эрх чөлөөтэй байж чөлөөтэй сэтгэнэ, сэднэ, ажиллана гэдэг концепцийг эрхэм болгодог тул Ардчилсан намын гишүүд хүний эрхийн зөрчил дээр маш эмзэг ханддаг.Сонсгол хийх гарын үсэг бүрдсэн учир АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр сонсгол зохион байгуулахыг хүссэн хүсэлт, бичгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өгнө.

undefined

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа. Дээрээс нь ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ажиллана.Зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоригдож байгаад гавтайгаар нас барсан залуугийн талаар биш сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар ч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орж, 4.9 жилийн ял авсан. Энэ асуудлуудыг бүгдийг нь нэгтгээд ажлын хэсэг байгуулсан. Хүний эрх дээр нэлээд олон зөрчил байна. Улс оронд дуулиан болсон олон асуудал бий. Гэхдээ эндээс бид яг юу нь хүний эрх зөрчсөн бэ гэдэг дээр маш нарийвчилж ажиллаж байгаа гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *