Энэ жил 2-5 ангийн 276198 суралцагч Эдүтэн цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэнэ

0

2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Энэ жил 2-5 ангийн 276198 суралцагч Эдүтэн цахим системийг математикийн хичээлдээ хэрэглэхээр болов. Түүнчлэн “Пийрсон” англи хэлний цогц хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-7 дугаар ангийн 206478, туршилтын 100 сургуулийн 3-4 дүгээр ангийн 36623, ерөнхий боловсролын 38 сургуулийн 8-11 дүгээр ангийн 21417, нийт 264518 суралцагчийг хамруулахаар болсон байна. Харин хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилд хоёрдугаар ангид дэвшин суралцах мэргэжлийн боловсролын 8605 сурагч хамрагдана. Үүнээс гадна “Пийрсон” мэдээлэл, технологийн хөтөлбөрт долоон политехник коллежид 170 суралцагч элсүүлэх квотыг баталсан бөгөөд гурван жилийн хөтөлбөрөө амжилттай төгссөнөөр дэлхийн 300 гаруй их сургуульд шууд элсэн суралцах боломжтой болох ажээ. Тэгвэл “Коосэн” хөтөлбөрийн инженерийн чиглэлээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгийн сургуулиудад элсэн суралцах боломжтой. Орон нутгийн суралцагчид 15 настайгаасаа таван жилийн багц хөтөлбөрөөр суралцаж, 20 настайдаа инженерийн дэд бакалаврын зэрэгтэй төгсөнө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *