Аянгад цохиулсан гурван иргэний хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгджээ
Ховд аймгийн Мянгад сумын “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар долоодугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулжээ.
Үүний улмаас хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг энэ сарын 5-ны өдрийн 09:35 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан.
Тус мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлжээ.