ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина

0

ХУД-ийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто зам барина. 

Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна. 

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.

Энэ үеэр НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр шинээр барих авто замын трасст өртөж байгаа байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзаж, зөвшилцлөө. Тодруулбал,  ААН, иргэдийн төлөөлөл замын трасст өртөж буй газраа үнэлж, нийслэлд худалдахаар зөвшилцөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *