Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давж үерлээд байна

0

Өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгийн чиглэлд Сэлэнгэ, Хараа, Орхон гол үертэй байна. Хэнтий, Дадал сум орчимд Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгджээ.

Мөн Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг болон Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давжээ.  Дорнод, Эрээнцав орчимд Эг, Улз гол, Хонгон-Чойбалсан чиглэлд Хэрлэн гол  үерийн түвшинг 5-35 см давж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна.

Түүнчлэн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан чиглэлд Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн гол хүчтэй үерлэжээ. Маргааш буюу 08 дугаар сарын 07-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Иймд эрхэм жолооч тээвэрчид та бүхэн орон нутгийн замд зорчихдоо үер усны  аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчино уу!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *