ҮСХ: Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 1.3 хувиар буурсан
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 5-ны байдлаарх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Тодруулбал,
Улаанбаатар хотод хонины ястай махны үнэ кг нь 0.4 хувь, ямааны ястай махны үнэ кг нь 4.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан бол бусад бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа аж. Харин ерөнхий дүнгээр бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 1.3 хувиар буурчээ.