Аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодыг байгуулжээ

0

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь дараах эрхийг хэрэгжүүлэн ажиллах юм байна. Тодруулбал,

-Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийн ажлыг төлөвлөх, зохион байгуулах,

-Аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох,

-Сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх,

-Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх,

-Сум, дүүргийн сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалтын хувьд нэгдсэн удирдлагаар хангах,

-Сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд өгсөн үүргийг биелүүлэх аж.

Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороо энэ сарын 12-ноос өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон 3-5 гишүүнтэй байгуулна. Харин хэсгийн хороог энэ сарын 27-ноос өмнө байгуулж, дарга, гишүүдийг батлах нь ээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *