БНСУ-тай дрон хөгжүүлэлтийн чиглэлээр хамтарч ажиллана
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.08.06/ Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал, зэвсэг техник болон солонгост суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Талууд энэ удаагийн уулзалтын үр дүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэхэд анхаарч, дрон хөгжүүлэлтийн чиглэлээр бүхий л талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.