Н.Учрал: Төсвийн тодотголоор томоохон төслүүдийг урагшлуулна

0

Засгийн газар ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

  • Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл
  • Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар,
  • Улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын сайд Н.Учрал дараах мэдээллийг өгсөн юм.

ЗГХЭГ-ын сайд Н.Учрал: Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол онцлог нь хамтарсан Засгийн газрын гэрээнд суурилсан буюу хэрэгжилтийг хэмжих боломжтой болсон байдал. Талууд гэрээгээр үүрэг хүлээж байна гэсэн үг.Засгийн газрын үйл ажиллагааг дотор нь “Бүсчилсэн хөгжлийн бодлого” гэдэг тухайлсан бүлгийг оруулсан. Үүн дотор нийслэл Улаанбаатар хот, түүн дотроо хэрэгжүүлэх таван нэр бүхий төслийг оруулсан. Ингээд бүсчилсэн хөгжил буюу бүс бүрд хийгдэх томоохон төслүүдийг жагсаасан. Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох 15 мега төслийг оруулж байна.Хоёрдугаар бүлэг дээр хүний хөгжлийн бодлогыг авч үзэж байна. Хүний хөгжлийн бодлого бол боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт гэсэн гурван чиглэлтэй байна.Гуравдугаар бүлэгт, Үндэсний баялгийн сан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Үндэсний баялгийн сангийн хэрэгжилтээс шалтгаалж орон сууцны бодлого хэрхэн явах уу, эрүүл мэнд, боловсролын бодлого хэрхэн явах вэ гэдэг дээр салбар дундын уялдааг зохицуулна. Ингэснээр хүртээмжтэй эдийн засгийг бий болгоно. Мөн тавдугаар бүлэгт хүртээмжтэй цомхон төр гэсэн таван агуулга руу илүү хандаж байна.Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхэнд хэрэгжүүлэх гэж буй гол төслүүдээ удирдлага болгоно. Харин түүн дээр нь гурван нам хэрхэн хамтрах вэ гэдэг зорилтуудаа дэвшүүлсэн.  Түүнчлэн, өнөөдөр гишүүдтэй уулзах уулзалтын дараа хамтарсан Засгийн газрын гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголыг эцэслэж, нэгтгээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Тэгэхээр төсвийн тодотгол бол зорьж байгаа төслүүдээ урагшлуулахад зорино.Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, гүүрэн байгууламж хийх, Туулын хурдны замаас хэрхэн шинээр баригдах барилга байгууламж руу холболтыг хийхийн тулд нөхцөл байдал дээр очиж танилцсан.  Энэхүү төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд PMC буюу төсөл дээр зөвлөх үйлчилгээг олон улсын жишгийн дагуу авахыг энэхүү төсвийн тодотгол дээр суулгана. Үүний дараа бид зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах зардлыг шийднэ. Төсвийн тодотголын гол зорилго бол хүлээгдэж байгаа төслүүдийг урагшлуулах, олон улсын зөвлөх үйлчилгээнүүдийг авахад бүрэн чиглэнэ гэлээ.Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан 2024 оны төсөвт тодотгол хийх төслүүдийг ирэх даваа гаригт УИХ-д өргөн барих аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *