X Богд Ганданд мориллоо

0

Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриатай Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт X Богд Жэвзүндамба хутагт  өнөөдөр Ганданд мориллоо. Өнөөдөр газрын зан үйл болон сахиусан хүрдэний дэлгэр уншлага болж байна. Наймдугаар сарын 9-22-нд Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний бурхны их авшиг номыг хурах үйл ажиллагаа болох аж.

Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр: 

“Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашин дотор чухалдаа ордог. Төвд Монголын бурхны шашинд Их, Бага хөлгөн болон Судар тарина гэж байна. Тарины номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм. Дүйнхорын номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшгийг хүртээдэг. Далай лам Дүйнхорын авшгийг 1956-2017 он хүртэл нийт 34 удаа хайрласан байдаг. Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд манай улсын Гандантэгчэнлин хийдэд болж байсан. Үүнээс хойш 30 жилийн дараа Дүйнхорын их авшиг болж байгаа нь энэ юм.

1995 онд Далай лам Дүйнхорын авшгийг хайрлахдаа төгсгөлийн зарим хэсгийг үлдээсэн. Үүнийг дараа нь та бүгд Халх Жавзандамбын есдүгээр дүрийн хувилгаанаар айлдуулаарай гэж захисан.  Гэвч IX Богд багш маань олон шалтгааны улмаас Дүйнхорын авшгийг хайрлаж амжаагүй. Номын үйл ажиллагааны үеэр X Богд морилно. Өнөөдөр хамгийн гол шавь нар нь багштайгаа уулзаж, бидэнд Дүйнхорын ван авшгийг хайрлаж өгөөч хэмээн соёрхол залбирал тавьсан.

Үүнийг багш нь хүлээж аваад бодь сэтгэлийг хамтдаа үүсгэдэг зан үйл дээр X Богд өөрөө морилсон. Дараагийн гол номын үеэр Х Богд маань морилж авшгаа хүртэнэ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *