Төрийн шагнал төмрийн “хог” болжээ!

0

Монголын төрийн шагналын үнэ цэнэ өдгөө шалдаа унасан. Одон медалиар энгэрээ цоолоогүй хүн олон нь өвсөн дотроос зүү хайхаас ч хэцүү болсон байж мэднэ. Уг нь төрийн шагнал нь өгсөн, авсандаа өлзийтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн шагнал төмрийн хог болж байна. Үнэндээ сум орон нутаг, аймаг хот, албан газрын төмрөөр шагнадаг улс ерөнхийдөө цөөхөн. Социалист угшилтай орнууд төмрөөр иргэдээ хуурдаг тогтолцоо өдгөө ч амь бөхтэй байгаа. Орон нутагт, аж ахуйн нэгжид одон медаль биш бодит орлого, хөгжлийн бодлого чухал. Одон медалиар шагнууллаа гээд орон нутгийнхны амьдралд сохор зоосны нэмэргүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзсэн бололтой. Ерөнхий сайдын нутаг болохоор нь Ерөнхийлөгч илүү үзэв үү. Эсвэл Бэрх тосгон хөгжлийн бодлого, иргэдийнхээ амьжиргаагаар улсдаа цойлов уу. Ийм асуулт эндээс тавигдаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *