БХЯ-наас Оросын залуучуудыг монголоор тойрон аялуулж, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргүүлэхэд 80.6 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ

0

Батлан хамгаалах яамнаас Монгол-Оросын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” гэх тойрон аяллыг  зохион байгуулахаар болжээ. 

Тодруулбал, Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 17 /2024.08.17/-ны өдрөөс есдүгээр сарын 06 /2024.09.06/-ны өдрийн хооронд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Дорнод аймгийн Халх гол сум гэсэн маршрутаар аялах эл тойрон аяллын үеэр ОХУ-ын залуучууд Г.К.Жуковын хөшөө, Халх голын байлдааны хөшөөнд цэцэг өргөх аж. Мөн ОХУ-аас Монгол Улсад ирэх оюутан залуучууд Монголын талд буюу Улаанбаатар хотын удирдлагад “Мөнхийн гал” гэгчийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн гэжээ.

Батлан хамгаалах яамнаас баталсан маршрут
Батлан хамгаалах яамнаас баталсан маршрут

Харин ОХУ-ын залуучуудыг Монгол Улсаар тойрон аялуулах аялал 80.6 сая төгрөгийн төсөгтэй ба Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн зарим анги, аймгуудын Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалах их сургууль зэрэг байгууллагууд хамтран ажиллах аж. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжүүд ч дээрх аяллын багийн зарим төсвийг гаргахаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын тушаалд тусгасан байна. 


Эх сурвалж:isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *