МАК-ын эзэд тус бүр 40 лицeнз эзэмшдэг
МАК-ынхны лиценз зөвхөн компани дээрээ бүртгүүлсэн 40 лицензээр хязгаарлагдахгүй. Б.Нямтайшир 41, Б.Хулан 40, Н.Номтойбаяр 40, Н.Цэлмүүн 40 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг. Иргэний нэр дээр бүртгэлтэй гэсэн үг. Мэдээж, энэ гэр бүл эзэмшиж буй лицензийнхээ тоогоор өрсөлдөгчгүй, хол түрүүлсэн. Харин лицензүүдийнх нь хамрах талбай 83 мянган га-гаар хэмжигдэж, хоёрдугаарт жагсаж буй. Нийт 11 компанид 33 тусгай зөвшөөрөл шилжүүлсэн. Тэгэхээр бас лиценз “шагладаг” байх нь. Товчхондоо Монголын хамаг баялгийг дураараа захиран зарцуулж байгаа гэр бүл.
Бусад 3,5 сая иргэн, 983 мянга гаруй өрхийн боломжийг булааж, тэдэнтэй харьцуулшгүй их баялгийн өгөөжийг хүртэж байж, тэд ажлын байр бий болгохгүй гээд яах юм, татвар төлөхгүй яах юм. Олон нийтээс дайралт ирэх бүрд ажлын байр бий болгосноо, татвар төлснөө өмнөө барих юм. Евро блок, цементний үйлдвэр, 4000 ажлын байр гээд хийж бүтээснийг нь бол үгүйсгэхгүй ээ. 31 жилийн түүхэндээ татварт 2,1 их наяд төг төлсөн юм билээ. Гэхдээ өгөөтэй, аваатай хорвоод тэдний авсан нь дэндүү их дээ. Ганцхан Нарийнсухайтын ордын нөөц гэхэд л анх 225 сая тонноор хэмжигдэж байсан. Өнөөдөр нүүрсний хилийн үнэ 110$-тай байна. Нүүрс олборлох зардал олон улсын дунжаар 5$-аар үнэлэгддэг. Тэгэхээр тэд хичнээн их ашиг олж байгаа нь ойлгомжтой байгаа биз.
Эх сурвалж: isee.mn