Танилц: Олимпыг зорьсон албаны мандаттай хүмүүсийн нэрс
“Парис 2024” олимпын наадамд Монгол Улсыг төлөөлж 32 тамирчин оролцож буй билээ. Зарчимын
дагуу дээрх тооны тамирчинтай хамт явах 16 хүнд
албаны мандат олгогдож, хамт Парисыг зорьсон байх учиртай. Гэтэл албаны мандаттай 16 хүний бүрэлдэхүүнд хоол зүйч, сэтгэл зүйч багтаагүй, тодруулан хэлбэл, тамирчид онлайнаар сэтгэлзүй болон хоол зүйн зөвлөгөө авч байсан гэдгээ ярьж байгаа юм.
Албаны мандат зүүх эрх авсан 16 хүний дотор хэн хэн багтсан бэ гэдэг нь анхаарал татаж, олон нийт
нэрсийг шаардаж буй. Тэгвэл дөнгөж сая Монголын
Үндэсний Олимпын Хороо /MYOX/-ноос мэдэгдэл
бүхий тайлбар гаргажээ.
Тэрхүү тайлбараас харахад, “Парис 2024” наадмын
хүрээнд 2023 оны 9-р сард спортын эмч, спортын
сэтгэлзүйч зэрэг мэргэжилтнүүдийг оролцуулсан 17
хүний бүрэлдэхүүнтэй “Үндэсний шигшээ багийг
дэмжих баг”-ийг байгуулсан юм байна. Энэ баг нь
- спортын сургалт, дасгалжуулалт,
- спортын сэтгэл зүй,
- спортын хоол зүй гэсэн үндсэн нэгжид хуваагдан
ажилласан ажээ.
Спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих багийг
Ардын багш, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох,
спортын сэтгэл зүйн багийг Б. Золзаяа, спортын хоол
зүйн багийг С.Мөнхтуул нар ахлан ажиллаж, шигшээ
багийн бэлтгэл сургуулилалт болон тэмцээн
уралдааны үеэр үүрэгт ажлаа гүйцэтгэсэн ба Парис
хотноо уг багаас Ч. Насантогтох, Б.Бат-Отгон,
Ж. Отгонцагаан нар чиг үүргийн дагуу ажиллаж
байгааг дурджээ.Мөн Олимпод оролож буй Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч. Туул нар багтан ажиллаж байна. Мөн боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол улсын гавьяат эмч Ч.Насанбат, жудогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд М. Нишикидо нар тус тус багтсан гэжээ. - Тайлбар мэдэгдэлдээ албаны мандат зүүх эрх авсан 16 хүнээс долоог нь ийнхүү нэрлэсэн байна. Тэгвэл үлдсэн 9-д хэн, хэн багтаж буй бол… Ямартай ч тэдний дотор Ч.Номин, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүс багтсан байгаа нь зураг, дүрс бичлэгээс илхэн.
- MYOX-ны Ерөнхийлөгч Х.Баттүшигийг давуу байдлаа ашиглан аав, ээж, эхнэр гээд ар гэрийхэндээ албаны мандат өгсөн үү гэдэг асуудал яригдаж буй. Үүн дээр тэрбээр мөн сошиал хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр тайлбартаа, Олон улсын Олимпын хороо хорооны гишүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хамт олимпын наадамд оролцох боломжийг хангаж, мандат олгон зардлыг нь даадаг гэжээ. Мөн “Парист ирсэн манай гэр бүлийн гишүүд шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээсэн байна. Түүний тайлбараас албаны 16 мандатаас тусад нь Олон улсын Олимпын хороо хорооноос .Баттүшигийн гэр бүлийнхний зардлыг дааж, Олимп үзэх албаны мандат олгосон гэж ойлгогдохоор байгаа юм.