Парис-2024″ зуны олимпод эрэгтэй марафоны 42 км-ын зайд уралдсан МУГТ Б.Сэр-Од замаа амжилттай дуусгалаа

0

Хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од “Парис-2024” зуны олимпод эрэгтэй марафон 42.195 км төрөлд оролцож, амжилттай замаа дуусгаж, барианд орлоо. Тэрээр зургаа дахь олимподоо ийнхүү амжилттай оролцож, тав дахь удаагаа замаа дуусгаж, барианд орлоо. 

Б.Сэр-Одыг 42.195 км-ын марафонд уралдаж байх явцад Монгол Улсын төрийн далбаатай байрлалд түүний уух усыг байрлуулаагүй, мөн түүнд ус өгөх хүн байхгүй байсан нь Монголын Үндэсний олимпын холбоог олон хүмүүс шүүмжлэхэд хүргээд байна.  Харин манай тамирчин Б.Сэр-Одыг уралдааны явцын дүрс бичлэгийг Japan Running News суваг нийтэлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *