Олимпын хүрэл медалийн төлөө П.Орхон дагаж барилдах бол Т.Тулга, Э.Даваанасан нар дэвжээнд гарч, хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг хүч сорино
МУГТ М.Лхагвагэрэлийн дагаж барилдаж буй Азербажайны тамирчин Гиорги Мешвилдишвили шигшээд шалгарч чадаагүй тул манай тамирчин Парис 2024 зуны олимпын тэмцээнээ өндөрлүүллээ. Харин МУГТ П.Орхоны дагаж барилдаж буй краины тамирчин Ирина Коляденко шигшээд шалгарсан тул манай тамирчин хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болоод байна.
Тэгвэл өнөөдөр /2024.08.10/ 13:50 цагт марафонч Б.Сэр-Од 42 км 195 метр зайд уралдана. Харин үүнийг дараа 16:55 цагт П.Орхон хүрэл медалийн төлөө барилдах бол мөн цагт эрэгтэйчүүд 65 кг-ын чөлөөт бөхийн төрөлд Т.Тулга, эмэгтэйчүүд 76 кг-ын чөлөөт бөхийн төрөлд Э.Даваанасан нар дэвжээнд гарна. Харин оройн 22:05 цагт М.Анхцэцэг олимпын хүндийн өргөлтийн төрөлд хүч сорин өрсөлдөнө.