Ногоон автобусны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал дахин ХОЙШИЛЖ, аравдугаар сарын 21-нд товлогдлоо

0

Ногоон автобусны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн билээ. Сануулахад, өнгөрсөн долоодугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцэх үед Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан,

Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөг эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй, О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх үндэслэлэээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаад байсан юм. Улмаар хүсэлтийг хүлээн авч наймдугаар сарын 12-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан.

Гэвч өнөөдөр эхэлсэн шүүх хурал мөн л дээрх шалтгааны улмаас шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *