Хүүхдийн спортын XI наадам ӨМӨЗО-д болно

0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам энэ сарын 6-10-ны өдрүүдэд болж, Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдлөө. Монгол Улсын баг 101 медаль (алт 35, мөнгө 34, хүрэл 32)-тайгаар тэргүүлсэн бол БНХАУ-ын баг нийт 61 медаль (алт 23, мөнгө 12, хүрэл 26)-тайгаар дэд байр, ОХУ-ын баг нийт 53 медаль (алт 8, мөнгө 20, хүрэл 25)-тайгаар удаах байрт орлоо.

Энэ наадмын хамгийн отгон оролцогч нь 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа. Тэрбээр “Токио-2020” олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монгол Улсад дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтод үндэсний бөх, үндэсний сур харвааг багтаасан явдал юм. 11 дэх удаагийн наадам 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд зохион байгуулагдах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *