Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт

0

ЗохиогчСудалгааны багийн ахлагч: Хууль зүйн ухааны доктор, судалгааны багийн зөвлөх Д.Сүнжид, Хууль зүйн ухааны доктор, судалгааны багийн зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн ухааны доктор, судлаач Н.Баярмаа, Хууль зүйн докторант, судлаач Г.Сурахбаяр, Хууль зүйн докторант, судлаач Э.Эрдэнэхишиг, Хууль зүйн магистр Б.Гаваа

Хэвлэн нийтэлсэнННФ

Он2024

Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт саяхан танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн эрх зүйн шинэчлэл нь салбарынхны дунд олон жил маргаан дэгдээн яригдсаар буй орон нутгийн харилцааны асуудлыг шийдэж чадах болов уу?

Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийн давхардал, тодорхойгүй байдлаас үүдэн орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргаа, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх нь нийтлэг. Тэгвэл энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн зохистой оролцооны түвшнийг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн харилцан шүтэлцээнд авч үзэн тодорхойлохыг зорив. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *