Монголд шинжилгээнд ашиглагдаж байгаа компьютер томографикийн харьцуулалт

0

Компьютер томограф шинжилгээ нь рентген туяа /X-ray/ ашиглаж хүний биеийн толгой, их бие, мөчдийн эрхтнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Үүнд:

  • Хэвлийн хөндийн болон голтын эрхтний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй
  • Нурууны (xүзүү, сээр, бүсэлхий)
  • Цээжний хөндийн болон голтын эрхтний тодосгогч бодистой болон тодосгогч бодисгүй

Толгойн

  • Хамрын дайвар хөндийн
  • Чихний
  • Ухархайн
  • Хүзүүний
  • Мөчдийн

Компьютер томограф шинжилгээнд орох шаардлага :

  • Олон жил хорт зуршил хэрэглэсэн хүмүүс
  • Удаан хугацаагаар ханиалгах , хөлрөх, халуурах, ядарч бие сульдах, турж эцэх, суулгах, янз бүрийн өнгөтэй цэр гарах, ууц нуруугаар өвдөх
  • Олон жил суурь өвчтэй явсан хүмүүс болон элэгний үрэвсэл, хатуурал, уушгины архаг үрэвсэл
  • Өвчний явцыг үнэлэх, эмчилгээний үр дүнг хянах
  • Эхо, рентген, цус, шээс гэх мэт шинжилгээнд ямар нэг сэжигтэй өөрчлөлт гарсан үед уг өөрчлөлтийг тодруулах

Улаанбаатар хотод ажиллаж байгаа зарим компьтер томографийн зүслэгийн үзүүлэлт

ЭмнэлэгСТ зүслэгийн үзүүлэлт
1Хаппи веритас160
21-р төв эмнэлэг128
32-р төв эмнэлэг128
4Супернова эмнэлэг128
54-р эмнэлэг128
6Интермэд128
73-р эмнэлэг64
8Грандмэд64
9Бриллиант эмнэлэг64
10Люксмэд эмнэлэг64
11Нура төв64
12Сонгдо эмнэлэг64

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *