Оюутнууд: 00-д нь цаас, гарын саван байдаггүй мөртлөө сургалтын төлбөрөө яагаад нэмээд байдаг юм бол

0

Намар хаяанд иржээ. Хичээл сургууль эхлэх энэ л
цагаар эцэг эхчүүд, оюутнуудын шүдний өвчин
болдог асуудал бол яах аргагүй сургалтын төлбөр.
Малаа зарах нь зарж, тэтгэвэр тэтгэмжээ зээл тавин,
цалингаа илүүчилж хойд хормойгоороо урд
хормойгоо нөхөх нь холгүй сургалтын төлбөрийн
татааснаас гардаг дүр зураг манай нийгмийн толь.
Сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг нь бараг хууль
болсон гэж хэлж болно. Оюутнуудын төлөөлөл
сургалтын төлбөр нэмэгддэг ч сургалтын чанар
нэмэгдэхгүй байна хэмээн бухимдаж байна. Тэдний
ярианд анхаарлаа хандуулна уу.
– Б.Лхагвадорж: Нөгөө л байдаг самбар,
халаалт агааржуулалт муутай анги танхим
-Би ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн 3-р
дамжааны оюутан. 2021 онд их сургуульд элссэн ч,
2022 онд цэрэгт явсан. 2023 оноос үргэлжлүүлэн
сургуульдаа сурч байна. Цэргээс халагдаж ирээд
кредитийн үнэ судалсан чинь 40-өөд мянгаар
нэмэгдсэн байсан. 21 кредит хичээл шахаж үзэхийн
тулд 840 мянган төгрөг нэмж төлөх шаардлагатай
болсон. Сургалтын төлбөр яагаад нэмэгдсэн гэдгийг
хэн ч тайлбарладаггүй нь гайхмаар. Нөгөө л байдаг
самбар, халаалт агааржуулалт муутай анги танхим.
Илүү төлбөр төлж байгаа юм чинь ядаж өмнөхөөсөө
илүү орчин нөхцөлд суралцмаар байна.

– Б.Лхагвадулам: Лекцийн заал нь халаалтгүй
болохоор өвөл гадуур хувцастайгаа пөөнийсөн юм сууцгаадаг.
-Би 2022 онд МУИС-д оюутан болон элссэн. 2022 онд нэг кредит хичээлийн төлбөр 98.600 төгрөг байсан бол одоо 123,300 төгрөг болсон байна. Тэр нь улиралд 18 кредит буюу зургаан хичээл үзлээ гэхэд
2.2 сая болно. Хаврын улирлын төлбөр нэмэгдэхэд
нийтдээ 4.5 сая орчим болж байгаа юм.
Зуны гурван сар зав чөлөөгүй ажиллаад ч олоход
хэцүү мөнгөн дүн байгаа биз. Гол нь төлбөр яагаад,
ямар шалтгааны улмаас нэмэгдэж байгаа талаар хэн
ч мэдеэлэл өгөхгүй юм. Ариун цэврийн өрөөнд
гарын шинган саван, ариун цэврийн цаас байхгүй
байж яагаад төлбөрөө нэмээд байдаг юм гэх
маргаан сургуулийн оюутан, төгсөгчдийн группээр
явж л байдаг.
Нэг дор 150 хүүхэд суудаг лекцийн заал нь өвөл халаалт муутайгаас ханиад хүрчих гээд гадуур
хувцастайгаа пөөнийсен юм сууцгаадаг. Намар
хавартаа агааржуулалтгүй болохоор бүгчим, хөлс
үнартсэн ангид хичээллэдэг. Сургалтын систем нь
хичээл сонголтын үеэр гацдаг зарим багш нарын
хичээлээ заах арга барил, ёс зүй дутмаг талаар
хүүхдүүд ярилцдаг. Төлбөр нэмэгдсэн бол ядаж
дагаад чанар хүртээмж нь нэмэгдвэл болж байна.

– П.Сувд-Эрдэнэ: Төлбөрөө нэмээд байдаг хэр
нь ариун цэврийн өрөө нь 30 хэдэн жилийн
өмнөх шигээ л
-Би Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засаг, математик загварчлалын дөрөвдүгээр ангийн
оюутан. Нэгдүгээр курстээ 40 кредит хичээл үзээд.
3.5 саяыг төлбөрт тушааж байсан. Харин дараа жил нь сургалтын төлбөр 20-30 хувь нэмэгдсэн.
Боловсролдоо анхаардаг зарим улс их сургуулийн
төлбөр үнэгүй байдаг. Миний үеийнхэн заримдаа
зүгээр хэл сураад солонгос, герман руу сурсан бол дээр байж гэж ярилцдаг. Учир нь залуус төлбөртөө
дүйцэхүйц сургалт авч чадахгүй байна.
Оюутнууд ийн ярьж байна. Одоо тэгвэл хэд, хэдэн их сургуулийн төлбөрийн нөхцөлтэй танилцацгаая

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *