НЭМҮТ: Монгол Улсад тамхидалтын улмаас жил бүр 4,300 орчим хүн нас барж байна

0

Монгол Улсад жил бүр 4,300 орчим хүн тамхидалтын улмаас амь насаа алдаж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ. 

Тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож байгаа аж. 

Тамхи татдаг таван хүн тутмын нэг нь гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчин, уушги тэлэх өвчнөөр өвдөж амьсгалахад бэрхшээлтэй болдог.

Энэ талаар Харвардын их сургуулийн НЭМС-ийн профессор Ваун Риис сэрэмжлүүлэхдээ “Хэрвээ бид тамхины эсрэг ямар ч үйлдэл хийхгүй бол өнөөдөр Монголд амьдарч байгаа хүүхдүүдээс 177,000 нь тамхины улмаас амь насаа алдах эрсдэл бий.

Тамхидалт нь хорт хавдар, зүрхний өвчнийг бий болгож байгаа. Харамсалтай нь тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж байна. Энэ бол томоохон тамхины компаниудын стратеги амжилттай хэрэгжсэний үр дүн.

Монгол Улсад тамхины эсрэг маш өргөн хүрээний компанит сурталчилгааг нийтэд хандаж хийгээсэй гэж хүсэж байна. Монголд маш их боломж бий. Энэ чиглэлд өргөн хүрээнд амжилттай ажиллаж чадна” хэмээн хэлж байсан.

зураг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *