“Улаанбаатар төмөр зам” ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв

0

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар Орос-Монгол хоёр улсын Засгийн газраас хөрөнгө оруулах саналыг манай талаас тавьсан. Энэхүү саналыг Оросын тал дэмжиж “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлийн хүрээнд ОХУ-аас таван шинэ илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслол энэ сарын 14-нд боллоо.

Ёслолд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Зам, тээврийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт болон албаны хүмүүс оролцов.  

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээлтийн үеэр хэлэхдээ, “1949 онд Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83.7 тэрбум төгрөгөөр буюу нийт 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хувь нийлүүлэгч Оросын талаас хэлэлцээрийн протоколд заасны дагуу гол замын “2ТЭ25КМ” серийн таван илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгч байна” гэв.

Энэхүү “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргийг манай улс 2017 оноос төмөр замын тээвэрт нэвтрүүлээд буй. Эдгээр илчит тэрэг нь манай орны цаг уурын нөхцөлд тохирсон, олон сорилтыг даван туулсан, техник үзүүлэлтийн хувьд илүү сайжирсан загвар аж.  

Мөн үеэр салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа “Улаанбаатар” татах хэсгийн ажилчдын байр, түүхийн музей, ажлын орчин нөхцөлтэй танилцаж, дарга удирдлагуудтай санал солилцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *