Түүхэн дэх хамгийн халуун жил ирэх 5 жилд тохионо

0

Ирэх 5 жилд хамгийн багадаа нэг удаа 2023 оны хэт халууны үзэгдлийг давж, түүхэн дэх хамгийн халуун жил тохионо гэж Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хороо анхааруулж байна. Бага, дунд зэргийн халалт ч гэсэн эрүүл мэнд болон иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг албаныхан онцолж байгаа юм. Тэр дундаа амжиргааны түвшин бага иргэдэд халалт хамгийн их нөлөөлж байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж, манай гаргийн цаг уур хэт халах давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ нэмэгдсээр байна. Дэлхийн хүн амын дийлэнх нь халуун оронд амьдардаг. Ийм бүс нутагт аюултай түвшинд хүрсэн халуун цаг агаар, хэт чийгшилтэй хавсарсан улирлын чанартай онцгой халалтаас болоод, хэт халуун удаан үргэлжилж байна.

Сүүлийн 1 жилийн хугацаанд 50 хэмээс дээш халсан өдрүүдийн тоо нэмэгдэж, урт хугацааны уур амьсгалын өөрчлөлт, Эльнино болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр 2023 онд түүхэн дэх хамгийн халуун жил боллоо. Энэ үзэгдэл 2024 онд ч үргэлжилж байна. Энэ оны 6 дугаар сар Дэлхийн цаг агаар дээд түвшинд хүрч халсан 13 дахь сар байлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *