УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Далайн Батбаярыг сонголоо
УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай/-ийг хэлэлцлээ.
Улмаар тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Далайн Батбаярыг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад санал хураалтад оролцсон гишүүдийн 66.6 хувь нь дэмжсэнээр Д.Батбаярыг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар сонгоод байна.
Түүний товч намтраас танилцуулбал:
Боловсрол:
1997-2000: Монгол Бизнес Дээд Сургууль
2000-2002: Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
2004-2007: Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
2008-2010: Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
2012-2015: Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
2014-2016: Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент
Боловсролын зэрэг, эрдмийн цол:
-Бакалавр
-Магистр
-Доктор
Ажилласан байдал:
2008-2012: Уул уурхайн төслийн менежер, удирдагч
2012-2016: Барилгын төслийн санаачлагч, удирдагч
2016-2024: “Монгол Чех Металл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2023- 2024: “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч,
2024 оноос УИХ-ын гишүүн
Гадаад хэл: Англи, Чех, Орос