ДОРНОД: Азийн цууцил шувууны 4 бодгальд сансрын дамжуулагч зүүжээ

0

Чух шувуу судлалын суурингийн хамт олон Азийн цууцил шувууны 4 бодгальд сансрын дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөний мэдээллүүдийг цуглуулж байна. Энэ шувуу нь олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан төрөл зүйл аж.

Тэд хаврын судалгаагаа 5 дугаар сарын 4-нөөс эхлэн сар хэртэй хугацаанд хийж,14 зүйлийн 68 бодгаль эргийн шувууд болон бусад 19 зүйлийн 35 бодгаль шувууг барьж бөгжилсөн байна. Дээрх хугацаанд эргийн шувуудын нүүдлийн идэвхтэй үе 5 дугаар сарын 19-нөөс 22-ны хооронд байжээ.

Одоогоор Чух шувуу судлалын суурингийн намрын судалгааны ажил ид дундаа өрнөж байна. Ийнхүү намрын судалгаа эрт эхэлж байгаа нь эргийн шувуудын нүүдэл бусад шувуудтай харьцуулахад эрт эхэлдэгтэй холбоотой гэнэ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *