ТОДРУУЛГА: Өмгөөлөгч Г.Батбаяр агсны хэргийг “гэмт хэргийн шинжгүй“ гэж үзээд, прокурорт шилжүүлжээ

0

Олон нийтийн сүлжээнд өмгөөлөгч Г.Батбаяр агсны хэргийг “гадны нөлөөгүй” гэж дүгнэсэн талаарх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзээд, цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлсэн. Прокурор хянаад, эцсийн шийдвэрийг гаргана” гэх тайлбарыг өгсөн юм.

Хэргийг эргэн сануулахад, Өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болж, мөн сарын 25-ны өдөр буюу 4 хоногийн дараа Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын авто зогсоолд байрлуулсан автомашинаас нас барсан байдалтай олдсон байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *