Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл хэзээ эргүүлж төлөх хугацаа нь тодорхойгүй байдлаар БЗС-аас зээл авч суралцжээ
Боловсролын зээлийн сангийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад, үнэтэй сургуульд суралцсан улс төрчдийн болон тэдний хүүхэд, хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл ил болоод байгаа. Тэдгээр мэдээллийн санд УИХ-ын гишүүн асан, МАН-ын лидерүүдийн нэг Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл Япон улсад 2009 онд 32 мянган доллараар суралцсан тухай мэдээлэл байна. Тус мэдээлэлд Д.Лүндээжанцангийн Мөнхдэмбэрэлийн Ази номхон далайн их сургуульд суралцахаар авсан 32 мянган долларын эргэж төлөх хугацааг нь журамдаа тусгаагүй байгаа юм. Хэзээ эргэж төлөх хугацаагаа тусгалгүй зээлээ авчихсан байна гэдэг нь эргэж төлөхгүй гэсэн утга.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл Шихихутаг Их сургуулийг төгссөн, дипломат мэргэжилгүй нэгэн атлаа Их Британийн Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын зөвлөх гэдэг албан тушаалд 2017 оны аравдугаар сарын 02-ны өдөр томилогджээ. Тэрбээр өдгөө Монгол Улсын төсвөөс жилдээ 98.4 сая төгрөгтэй тэнцэх цалин хангамж аваад Англид амарч бас сурч байжээ.