Оюу толгой”-н олборлосон зэсийн хэмжээ 23 хувиар өсжээ

0

Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. 

Үйлдвэрлэлийн мэдээлэл  
Гүний уурхайн олборлолт үргэлжилсээр байна. Олборлосон зэс энэ оны хоёрдугаар улиралд 23 хувиар өсжээ. Энэ улиралд

  • Гүний уурхайгаас 2.02 хувийн зэсийн дундаж агуулгатай, 1.5 сая тонн хүдэр,
  • Ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр тус тус олборлосон байна.

2028-2036 оны хооронд нэг жилд олборлох зэсийн хэмжээг 500,000 тоннд (цэвэр метал) хүргэх бизнесийн зорилтдоо хүрэхийн төлөө гүний уурхайгаа аюулгүйгээр ахиулан ажилласаар байна.

•Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийг 0.12 үзүүлэлттэйгээр гүйцэтгэж, 200,000 хүн/цаг тутамд 0.20-с бага байлгах зорилгоо биелүүллээ.

•Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 шоо метр ашигладаг бол Оюу толгой нь нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метрээс бага (2024 оны 2-р улиралд 0.33 шоо метр ус ашигласан) ус ашигладаг, усыг хэмнэлттэй ашигладаг зэсийн уурхайнуудын нэг юм.

•Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн “Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтнуудын 23.3 хувийг эмэгтэй ажилтнууд тус тус эзэлжээ.

•Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 44 их наяд төгрөг буюу 17.9 тэрбум ам.долларыг  татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Үүнд үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана.

•Хоёрдугаар улирлын байдлаар 889 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 588 нь дотоодын ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 90.7 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *