Зодуулсан хүүд 61 сая төгрөг цугларч, БНТУ руу явахаар боллоо

0

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө БГД-ийн нутаг дэвсгэрт гурван настай хүү хойд эцэгтээ зодуулж, хүндээр гэмтсэн.

Хохирогч хүү ГССҮТ-д 20 дахь хоногтоо эмчлүүлж байна. Хүүгийн ар гэр нь ард түмнээс хандив гуйж, БНТУ-д эмчлүүлэх шаардлагатайгаа мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 61 сая төгрөг хандиваар цуглаж, гуравдугаар сарын 30-ны өдөр Турк руу явахаар болжээ.

Мөн монголын нийтийн болон рок попын дуучид бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан “Амьдрал бэлэглэе” тоглолтыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр UB Palace-ийн Концертын их танхимд зохион байгуулах юм байна. Тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй уг тоглолтоос олсон орлогыг Б.Батзаяа хүүг эмчлүүлэхэд зориулна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *