ЦЕГ: “Петрочайна Дачин Тамсаг“ компанийн ажилчид иргэдийн биед гэмтэл учруулсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ

0
20230327_225454

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Петрочайна Дачин Тамсаг компаниас химийн аюултай бодисонд хордсон их хэмжээний зээрийг шөнийн цагаар нууцаар булж ул мөрөө баллах гэж байхад нь илрүүлсэн ноцтой хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлэх үеэр эл компанийн харуул хамгаалалтын ажилтан иргэний биед халдаж буй дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэмтлийн зэрэг гарахгүй бол Зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *