О.Цогтгэрэл: Сонгуулийн тухай хуульд нухацтай хандахаар ажлын хэсэг байгуулсан

0

АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сонгуулийн тухай хуульд АН-ынхан ихэд нухацтай хандана. Тиймээс дотооддоо ажлын хэсэг байгуулсан. Хоёрдугаарт, өнгөрсөн баасан гарагт УИХ-д гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирсэн байна. Үүний дотор АН-ын гишүүн Ажнай буюу Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр бий. Энэ асуудлыг бид бүлгээрээ нухацтай ярилцсан.

Д.Бат-Эрдэнэ гишүүн 1990 оноос хойш бизнес эрхэлсэн хүн. Тиймээс гайхаж, харуусаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор хэлмэгдүүлэлт явах вий гэсэн хардлага, сэрдлэгэ бий” гэлээ.

https://youtu.be/QsEZEvyzN4U

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *