Талбай дээр тогооч нар бүтэн хонь шарж,иргэдийг дайна

0

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд,
жуулчдад таниулах зорилготой “UB FOOD FESTIVAL- 2024”
арга хэмжээ 8 дугаар сарын 23,24, 25-ны өдрүүдэд төв табайд болно. Фестивальд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй
байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ,
Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш,
кофе, амттанаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар
бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон бусад урлагийн
тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны
тэмцээн, уралдаан болох юм.
Дашрамд, “UB FOOD FESTIVAL- 2024” арга хэмжээний үеэр
мэргэжлийн тогооч нар бүтэн хонь шарах үзүүлбэр болон
10 метр урт шорлог, пицца хийж, Д.Сүхбаатарын талбайд
хүрэлцэн ирсэн иргэдийг дайлна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *