Шинэ ургац гарч, ногооны үнэ буурчээ

0

Нийслэлд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гарч буй. Тодруулбал, есөн дүүргийн 21 байршилд “Алтан намар-2024” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм байна. Үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлсэнтэй холбоотой үнэ ханш ч буураад буй. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр, монгол төмсний үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 11.7 хувиар буурч килограмм нь 1903 төгрөг, монгол байцай 8.8 хувиар буурч 2005 төгрөг, монгол сонгино 4.0 хувиар буурч 3631 төгрөг, хүрэн манжин 6.6 хувиар буурч 3545 төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *