Т.Мөнхсайхан: ЭМД-аар үйлчлэхийг зогсоосон шийдвэр гараагүй. Цаашид тусламж үйлчилгээний төрлийг багасгана

0

ЭМДЕГ-аас нэр бүхий 58 эмнэлэгийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх тусламж үйлчилгээг 2024 оныг дуустал түр зогсоолоо гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

Тэрбээр, “Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа. 2021 оноос хойш үзүүлсэн тусламж үйлчилгээ, ялангуяа омикроны үеэс үзүүлсэн тусламж үйлчилгээнд зарцуулсан санхүүжилт өндөр юм билээ. Ингээд 2021 оноос хойш даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө төвлөрөхгүй явсаар байгаад 218 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг ирэх оны төсөвт суулгаж, шийдэхээр гарц гаргалгааг ярьж байна. ЭМД-ын сангийн мөнгөний хэмжээ багассан гэж ойлгож болно.

Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зогсоосон, санхүүжилт зогссон зүйл байхгүй.

Хувийн хэвшлийн байгууллагуудтай хийсэн гэрээ ийм түвшинд явж байна, та бүхний хийсэн гэрээ мөнгөн дүн хэтэрсэн байна шүү гэсэн мэдээллийг өгсөн л асуудал бий. Цаашид аль эмнэлэгтэй ямар тусламж үйлчилгээ үзүүлэхэд үргэлжлүүлэн гэрээ хийх вэ гэх зүйл яригдана. Өнөөдрийг хүртэл шаардлагагүй тусламж үйлчилгээнүүд дээр эмнэлгүүд гэрээ хийж, санхүүжилт авч байгаа, ЭМД-ын сангийн зарцуулалт үнэгүйдэж байгаа асуудал бий. Тэгэхээр үүнийг бид багасгаж, ард иргэдэд нэн шаардлагатай байгаа тусламж үйлчилгээ рүү чиглүүлэх бодлого баримтална. Бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМД-аас санхүүжүүлээд байх боломжгүй шүү дээ” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *