ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД “УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтанд суралцаж буй 1, 2-р курсын резидент эмч нарын дунд анх удаа “Ур чадварын тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.
Асуулт хариулт, гөлтгөнөн боолт, шөрмөс залгах, дурангийн мэс засал, ялтас шургаар бэхлэх, гадна бэхлэгчээр ил хугарлыг бэхлэх мэс засал зэргээр өртөөчилж, гурван үе шаттайгаар зохион байгуулсан тус тэмцээнд нийт 11 баг оролцож, резидент эмч нар мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний шагналт гурван байрын багийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан төдийгүй тэргүүн байр эзэлсэн багийн 1-р курсын резидент эмч нарыг анги дэвших шалгалт, 2-р курсын резидент эмч нарыг төгсөлтийн дадлага, шалгалтаас чөлөөлсөн байна.