“САЙН ДУРЫН АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА” АРГА ХЭМЖЭЭ ХАЙР, ИТГЭЛ, ТАЛАРХЛААР ДҮҮРЭН БОЛЛОО

0


Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Eejii.org” сангийн хамтын ажиллагааны дагуу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажилласан сайн дурын ажилтнууддаа зориулж “БАЯРЛАЛАА” талархлын арга хэмжээг зохион байгууллаа.
Уг сайн дурын ажил нь зуны улирал, тэр дундаа үндэсний их баяр наадам, тэмдэглэлт ойн өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг тус төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тусалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
Тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж буй “Eejii.org” сангаар дамжуулан иргэдийн хөл хөдөлгөөн их, ачаалал өндөр тасгуудад идэвхи зүтгэлтэй ажилласан сайн дурын нийт 65 ажилтныг ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг хүлээн авч уулзан, хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлэн сертификат гардуулж өглөө.
Өрөөл бусдад болон өөрсдийн бүтээж буй нийгэмд үнэ цэнээ нийлүүлсэн хамгийн ТОМ зүрхтэн болох САЙН ДУРЫН АЖИЛТНУУДДАА баярлалаа.
Өдөр бүр амьдралын сайхныг мэдэрч, хүн бүр эерэг байж ХАЙР ДҮҮРЭН ЕРТӨНЦИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *