Тендер зарлалгүй 2.7 тэрбумыг хууль зөрчиж зарцуулснаа Ч.Номин сайд, Н.Мөнхзул дарга нар олон нийтэд тайлбарла!
Тендер зарлалгүй 2.7 тэрбумыг хууль зөрчиж зарцуулснаа Ч.Номин сайд, Н.Мөнхзул дарга нар олон нийтэд тайлбарла!
Г.Лхагважав
2024-08-27 09:21:00
https://www.facebook.com/plugins/like.php?action=like&app_id=420552192935052&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df6641f4a5ac342bb8%26domain%3Dwww.newspress.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fwww.newspress.mn%252Ff47e1b9a1557db247%26relation%3Dparent.parent&container_width=0&href=https%3A%2F%2Fwww.newspress.mn%2Fv1%2F%25D0%25A3%25D0%25BB%25D1%2581-%25D1%2582%25D3%25A9%25D1%2580%2Fnews%2F56443&layout=button_count&locale=en_US&sdk=joey&share=true&size=large&width=
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “Тендергүй гэрээний ард хулгай нуугдаж, хуульгүй хувааж хусахын тулд шууд гэрээ байгуулдаг” гэж нэс бус удаа мэдэгдэж байсан. Төсөв дагасан хулгай ингэж хийдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн эрх биш мэддэг байх.
Хаалттай, хяналтгүй, ил тод бус байдлын цаана авлига, хулгай хэрхэн дэлгэрдгийг Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны сонсголын үеэр бид нийтээрээ харсан. Тэгвэл Ч.Номин сайдтай соён гэгээрүүлэх салбарт тендергүй гэрээ байгуулж, төсвийн мөнгийг хууль зөрчиж зарцуулах байдал соёл мэт тогтжээ. Соёлын яамны харьяа Соёл урлагийн газар гэж бий. Энэ байгууллага 2023 онд 2 тэрбум 751 сая төгрөгийн шууд худалдан авалт хийж тендерийн хуулийн дээгүүр алхжээ.
Аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
· “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулахад 2 тэрбум 327 сая төгрөгийн
· “Go Mongolia” түлхүүр үгийг олон улсад таниулан сурталчлахад 421 сая төгрөгийн
· “Морьт харваа-2023″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад 300 сая төгрөгийн худалдан авалт тус тус хийхдээ бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгож, нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулалгүй байна.
Татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулдаг Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзулд хууль үйлчилдэггүй. Түүний хувьд 2023 онд 2.7 тэрбум төгрөгийг хууль зөрчиж зарцуулсан бол 2022 онд 7.7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргаж байв. Аудитын шалгалтад жил дараалан бүдэрч, хууль зөрчигч гэдгээ баталсан Н.Мөнхзулын толгойг салбарын сайд Ч.Номин илээд өнгөрөөдөг бололтой. Хэрэв Н.Мөнхзул хувийн хэвшлийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бол хоёр жилийн өмнө ажлаасаа халагдаж торгууль төлбөрт унах байсан биз.
Эвслийн Засгийн газар шинэ 30 жил, томоохон төслүүдээ зоригтой эхлүүлнэ хэмээн ярьж байгаа ч төрийн албаны дунд шатанд тэрбумаар хэмжигдэх гэрээг хууль зөрчин байгуулдаг явдал амь бөх байсаар байна. Татвар төлөгчдийн буюу төсвийн мөнгийг хоёр жил дараалан хууль зөрчин зарцуулж нийт 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан Н.Мөнхзултай Соёлын сайд Ч.Номин яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Тэдэнд нэгдмэл ашиг сонирхол байна уу гэсэн хардлага эндээс гарч байна.
Өндөр дүнтэй шууд худалдан авалтыг салбарын сайд мэдээгүй өнгөрсөн байх боломжгүй. Хууль бус худалдан авалтуудаа тайлбарлахыг Ч.Номин сайд, Н.Мөнхзул дарга нараас шаардаж, хариуцлага нэхье.
Тендергүй гэрээний ард хулгай нуугдаж, хуульгүй хувааж хусахын тулд шууд гэрээ байгуулдаг.