Forbes”: Монгол Улс Москвад эдийн засгийн цохилт өглөө

0

“Forbes”-т нийтлэгдсэн  “Mongolia Twists The Knife Further Into Vladimir Putin” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Украины 1941 оноос хойш  анх удаа Оросын нутаг дэвсгэрт  хийсэн анхны цэргийн довтолгооны талаар  Путин ярьж байгаа ч Монгол Улс  Москвад эдийн засгийн бас нэгэн цохилтыг өгөөд байна. Монгол Улс дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөөндөө Оросыг Хятадтай холбох ёстой байсан “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн санхүүжилтийг тусгаагүй. Оросын эрчим хүчний аварга компани Газпром шинэ хоолойгоор Хятадад жилд 1.8 их наяд шоо фут байгалийн хий нийлүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын  хориг арга хэмжээний улмаас Европт алдсан зах зээлийн зарим хэсгийг нөхөх байв.  Нэг зүйл тодорхой байгаа нь шугам хоолойн барилгын ажил урьдчилсан шатандаа байгаа бөгөөд яаж, цааш нь үргэлжлүүлэх талаар бодитой тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд томоохон асуудал үүсгэж байна. Сибирийн хүч гэж нэрлэгддэг анхны хоолой нь 2019 оноос Хятадын хойд хэсэгт байгалийн хийг нийлүүлж эхэлсэн. Энэ хоолой тус улсын зүүн хэсгээр, Бээжинг дайран өнгөрч, Шанхай хүртэл урсдаг. Хоёр дахь хоолой нь Монголоор дамжин Бээжингээс баруун хойд зүгт Хятадад хүрэх юм.

Зарим мэдээллээр Хятад улс “Газпром”-ын  Монголыг дайран өнгөрөх нийт замын гуравны нэг орчим хэсгийг хянах гэсэн оролдлогод санаа зовж байгаа аж. 2030 он хүртэл байгалийн хийн хэрэгцээ гарахгүй гэж Бээжин үзэж байгаа тул Хятад улс төслийг  хурдасгах гэж яарахгүй байна. Энэ нь Путиний хувьд дахин муу мэдээ болж байна, учир нь оны эхээр гаргасан тоо баримтаас харахад Хятадад нийлүүлсэн байгалийн хийн борлуулалт Европын зах зээлд алдагдсан зах зээлийг нөхөж чадаагүй байна.

Путин Вьетнамын дайны үед АНУ-ын хийсэн олон алдааг давтаж, тухайлбал дайны үеийн эдийн засагт шилжихийг хойшлуулах гэх мэт олон алдаа гаргаж байх шиг байна. Түүний Украины халдлагыг жинхэнэ дайн биш, зүгээр л “цэргийн тусгай ажиллагаа” гэж хэлсэн нь энэхүү төөрөгдлийн жишээ юм. Орос  урт хугацааны өсөлтийн хурдыг нэг хүрэхгүй хувь байхаар харж байгаа бөгөөд эрчим хүчний орлогоо алдах нь эдийн засгийн (түүний дотор дайн) үйлдвэрлэлд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх магадлалтай юм. Ерөнхийдөө Москвад энэ нь тийм ч таатай биш байгаа бөгөөд Курск болон Монголоос ирсэн мэдээ Владимир Путин Украиныг цэргийн хүчээр эзлэх оролдлогоо маш буруу тооцоолсныг дахин харуулж байна.

https://www.forbes.com/sites/danielmarkind/2024/08/28/mongolia-twists-the-knife-further-into-vladimir-putin

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *