Х.Ганхуяг: Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг жил бүр хувьчилна гэдэг ч алдагдлыг нь төсвөөс нөхсөөр байна

0

Байнгын алдагдалтай ажиллаж төсвөөс татаас авдаг төрийн өмчит компаниуд болон Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн нөхцөл байдлыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “2022 онд төрийн өмчит 25 аж ахуйн нэгжийг Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгох 16-р тогтоол гарсан байдаг. Төрийн банкнаас бусад дээр нь ямар нэгэн үйлдэл хийгдсэнгүй. Төрийн өмчит компаниуд 500 тэрбумын алдагдалтай ажилласан байна. Жил болгон төсөв хэлэлцэх үеэр ашиггүй компаниудыг хувьчилна гэж ярьдаг. Гэвч алдагдлыг нь улсын төсвөөс нөхөж яваад байдаг. Үүнээс гадна Эрдэнэс Тавантолгой гэдэг компани банк шиг боллоо. 2.7 их наяд төгрөгөөр бусад төрийн өмчит компаниудыг санхүүжүүлсэн байна. Энд Төрийн өмчийн хороо хариулт өг.  

Хоёрдугаарт, ЖДҮ сангийн зээлийн 58 хувь нь муу зээлийн ангилалтай байна. Засгийн газар тусгай 27-28 сантай боллоо. Бүх яам барилга барьж, зээл олгодог банкны үйл ажиллагаа явуулдаг болчихлоо. Энэ 27-28 сангийн зөвхөн арав нь хуулийн зохицуулалтаар журамлаад явдаг. Бусад сангууд чинь сайд нар нь журмаа бичиж батлаад төсөл хэрэгжүүлдэг. Энэ тайлангуудыг хар бүх сангууд асуудалтай байна.

“Чингис хаан” банктай холбоотой олон асуудал байна. Муу авлага, муу зээл гээд 100 гаруй тэрбум төгрөг байна. Тэгсэн мөртөө дахиад 200 тэрбум төгрөг байршиж байна. Эрсдэлд орж болзошгүй гээд дүгнэлт гарсан байна. Хэн гэж хүний, ямар банк болоод Төв банк хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм. Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн та нар чинь өөр арилжааны банк дээр болохоор БЭТ томилоод учрыг нь олдог биз дээ. Яагаад энэ банк дээр очоод хана мөргөсөн юм шиг хууль хэрэгжүүлэхээ байчихдаг юм.

“Бэрэн” гэдэг компанид 239 тэрбумын зээл олгосон байна. Хэн гэдэг Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын үед энэ зээлийг олгосон юм. Яагаад одоо зээлээ авч чадахгүй байгаа юм” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *